Захиргаа, удирдлагын хэлтэст захирлын туслах шалгаруулж авна

  • 2020-12-28
  • Ч.Батзориг
  • 222

АЛБАН ТУШААЛЫН ЧИГ ҮҮРЭГ :

Захирлын туслах нь компьютер, интернэтийн сүлжээгээр захидал, тэмдэглэл, тайлан мэдээлэл зэрэг баримт бичгийг бэлтгэх, албан бичиг боловсруулах, засварлах, хянах, захиралд хандсан гаднаас ирсэн захидал, албан бичгийг хүлээн авах, явуулах албан баримт бичгийг илгээх, бүртгэх, хяналтын картын гүйцэтгэлд хяналт тавих, уулзалт, хүлээн авалт товлох, зохион байгуулах, уулзалт бусад арга хэмжээний тэмдэглэл хөтлөх, захирлын өдөр тутмын гадны хүнтэй уулзах болон захидал харилцааг зохицуулах зэрэг удирдлагад туслах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

УР ЧАДВАР:

  • Идэвх санаачлагатай, бүтээлч хандлагатай, шаргуу хичээнгүй,
  • Ярих, илтгэх чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай,
  • Бие даан ажиллах чадвартай, ажлын хариуцлага хүлээх чадвартай,
  • Албан хэрэг хөтлөх, баримт бичгийг зохион бүрдүүлэх, баримт бичгийг заавар журмын дагуу хөтөлж хадгалах, нягт нямбай алдаагүй гүйцэтгэдэг,
  • Хурал зөвлөгөөн, албан уулзалтыг зохицуулан төлөвлөх, и-мэйл, факсаар мэдээлэл хүлээн авах, илгээх,
  • Төлөвлөх, зохион байгуулах чадвартай, идэвх санаачилгатай,
  • Ажилсаг хичээнгүй, шаргуу, нягт нямбай, харилцааны ур чадвартай, ачаалал даах чадвартай,

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Эрх зүйч мэргэжилтэй
  • Гадаад хэлний зохих шатны мэдлэгтэй.
  • Хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн байх, интернэт, дотоод сүлжээ ашигладаг байх.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. 3 үеийн намтар;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн дотор  info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735