ХЗҮХ-ийн ажилтан Д.Мөнхжаргал төрийн дээд одон медаль хүртлээ
- 2021-02-26
- Ц.Энхжин
- 729
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн хянагч Д.Мөнхжаргал “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнууллаа.
Шагналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах гардуулж, баяр хүргэлээ.
Д.Мөнхжаргал улсад 30 гаруй жил ажилснаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд 12 жил тасралтгүй ажиллаж байгаа манай тэргүүний туршлагатай албан хаагч юм.