Эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна
- 2021-01-01
- Ц.Энхжин
- 487
Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн судалгааны төвийн “Эрдэм шинжилгээний ажилтан”
Орон тоо: 2
Ажлын тодорхойлолт:
- Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх
- Харьцуулсан судалгаа хийх
- Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх,
- Лавлагаа, мэдээлэл, судлаачийн зөвлөмж, санал боловсруулах
- Олон улсын болон дотоодын судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй
- Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай /Гадаадад боловсрол эзэмшсэн бол давуу тал болно/
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх
- Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах сонирхолтой
- Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй
- Тогтвор суурьшилтай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай
- Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар;
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735