Студийн мэргэжилтэн шалгаруулж авна

  • 2020-12-01
  • Ч.Батзориг
  • 74

Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн Студийн мэргэжилтэн

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Подкаст студийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах,
  • Шууд дамжуулах эфир болон подкаст, нэвтрүүлэг бэлтгэх
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Идэвх санаачлагатай, бүтээлч хандлагатай, шаргуу хичээнгүй,
  • Ярих, илтгэх, харилцааны өндөр ур чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай,
  • Бие даан болон багаар ажиллах, ачаалал даах чадвартай,
  • Ажлын хариуцлагатай,
  • Бичгийн болон найруулгын чадвартай,
  • Сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
  • Гадаад хэлний зохих шатны мэдлэгтэй,
  • Хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн,
  • Интернэт, дотоод сүлжээ ашиглах чадвартай,
  • Найруулга зүй болон зураг авалтын суурь мэдэгдэхүүнтэй,
  • Студид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  5. Хувь хүний намтар;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагийн дотор  info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735