“Эрх зүйн хөтөч” цахим сангийн мэдээллийн ажилтан шалгаруулж авна

  • 2021-01-01
  • Ц.Энхжин
  • 585

Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн “Эрх зүйн хөтөч” цахим сангийн мэдээллийн ажилтан

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, контент бэлтгэх, нийтэд түгээх
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, тэдгээрт эрх зүйн холбогдолтой болон байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл бэлтгэж өгөх, нэвтрүүлэгт оролцох,
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах, багаар  ажиллах   чадвартай,
  • Эрдэм шинжилгээ, судалгааны нийтлэл, өгүүлэл түүнчлэн эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах, борлуулалтын менежментийн бодлого, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай,
  • Гадаад хэлний зохих мэдлэгэтэй байх
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой,
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн,
  • Мэргэжлээрээ, түүний дотор олон нийт, хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж байсан туршлагатай  бол  давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  5. Хувь хүний намтар;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 1-р сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор  info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735