Зөвлөх үйлчилгээний урилга

  • 2021-03-31
  • Ц.Энхжин
  • 926

Тендер шалгаруулалтын нэр: Эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn цахим хуудасны хэрэглээнд хөндлөнгийн/хэрэглэгчийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ
Тендер шалгаруулалтын дугаар: Хууль зүйн үндэсний хүрээлэн
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn цахим хуудасны хэрэглээнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Багц: Эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn цахим хуудасны хэрэглээнд хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх хуулийн этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт/ ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нь мэдүүлгээ 2021 оны 4 дүгээр сарын 7 -ны өдрийн 17:00 цагийн дотор дараах хаягаар ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар-46, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр.
Утас: +976-99409993
Имэйл хаяг: ganbileg@legalinstitute.mn
Веб сайт:www.nli.gov.mn