Архив, бичиг хэргийн ажилтан шалгаруулж авна

  • 2021-04-08
  • Ц.Энхжин
  • 3,600

Ажлын тодорхойлолт:

  1. Албан хэргийн хөтлөлтийн журам, стандарт шаардлагад нийцүүлэн албан бичиг боловсруулах, баримт бичгийн хөтлөлт, бүрдэл-хяналтыг гүйцэтгэх;
  2. Архивын фонд, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг гүйцэтгэх;
  3. Хүрээлэнгийн архивын ажлыг Архивын тухай хуульд нийцүүлэн эрхэлж, баримт бичгүүдийг архивт шилжүүлэх, архивын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
  4. Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  1. Бакалавраас доошгүй зэрэгтэй;
  2. Албан бичиг боловсруулах чадвартай;
  3. Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  4. Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  5. Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет;
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  5. Хувь хүний намтар.

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 4-р сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735