“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл” 2021 оны 14 дэх дугаарт улсын нэгдсэн санд шинээр бүртгэсэн 30 эрх зүйн акт нийтлэгдлээ

  • 2021-05-12
  • Г.Дэлгэрбаяр
  • 566

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоол. Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээг 1 дүгээр, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5202 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 04 дүгээр тогтоол. Бэлчээрийг ашиглах, хамгаалах, бэлчээр ашигласны хураамж тооцох, сан байгуулах, бэлчээрийг нөхөн сэргээх журмыг 1 дүгээр хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5203 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 06 дугаар тогтоол.

Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5204 дүгээрт бүртгэсэн. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5203 дугаарт бүртгэсэн.

АРХИВЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/07 дугаар тушаал. “Архивын аюулгүй ажиллагааны журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5205 дугаарт бүртгэсэн.

ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БУСАД ГЭРЭЭГ БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/67 дугаар тушаал. “Лицензийн гэрээ болон оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журам”-ыг нэгдүгээр, “Лицензийн гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт Л-1”-ийг хоёрдугаар, “Патентад хамаарах лицензийн гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт Л-2”-ийг гуравдугаар, “Лицензийн гэрээний мэдэгдэл Л-3”-ийг дөрөвдүгээр, “Барааны тэмдэгтийн лицензийн гэрээ бүртгэсэн тухай мэдэгдэл Л-4”-ийг тавдугаар, “Лицензийн гэрээ бүртгэсэн тухай мэдэгдэл Л-5”-ийг зургаадугаар, “Гэрээг бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл Л-6”-ийг долоодугаар, “Барааны тэмдэгт хамаарах нэмэлт лицензийн тухай мэдэгдэл Л-7”-ийг наймдугаар, “Патентад хамаарах нэмэлт лицензийн тухай мэдэгдэл Л-8”-ийг есдүгээр, “Барааны тэмдэгт хамаарах лицензийг цуцалсан тухай мэдэгдэл Л-9”-ийг аравдугаар, “Патентад хамаарах лицензийг цуцалсан тухай мэдэгдэл Л-10”-ийг арваннэгдүгээр, “Лиценз цуцалсан тухай мэдэгдэл Л-11”-ийг арванхоёрдугаар, “Аж үйлдвэрийн өмчийн ашиглалттай холбоотой гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт Г-1”-ийг арвангуравдугаар, “Гэрээ бүртгэсэн тухай мэдэгдэл Г-2”-ийг арвандөрөвдүгээр, “Зохиогчийн эрхийн бүтээл болон түүнд хамаарах эрхийн обьектын гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт Г-3”-ийг арвантавдугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5206 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/73 дугаар тушаалл. “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5207 дугаарт бүртгэсэн.

ГЭРЭЭ, МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/77 дугаар тушаалл. “Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангахад хамтран ажиллах гэрээ”-ний загварыг нэгдүгээр, “Гэрч, хохирогчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник, хэрэгслээр хангах хамгаалалтын арга хэмжээний гэрээ”-ний загварыг хоёрдугаар, “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулахад хамтран ажиллах гэрээ”-ний загварыг гуравдугаар, “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтад авах гэрээ”-ний загварыг дөрөвдүгээр, “Биечилсэн хамгаалалтын арга хэмжээний гэрээ”-ний загварыг тавдугаар, “Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /маягт 1/”-ийг зургаадугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5208 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/19 дүгээр тогтоол. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5209 дүгээрт бүртгэсэн.

СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2/01 дүгээр тогтоол. Сумын газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5210 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5211 дүгээрт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Завхан аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоол. Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хэмжээнд хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5212 дугаарт бүртгэсэн.

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол. Тус сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга, 1м2 газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын код, газар ашиглалтын зориулалтыг нэгдүгээр хавсралтаар, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний бүсийн зургийг сумын хилээр 1 бүстэй байхаар хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5213 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол. Тус сумын нутаг дэвсгэрт энгийн хог хаягдал үүсгэсний үйлчилгээний болон ачиж буулгасны хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5214 дүгээрт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоол. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5215 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 3/02 дугаар тогтоол. Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5216 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаал. “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5217 дугаарт бүртгэсэн.

“ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 152 дугаар тогтоол. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5218 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3/03 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5219 дүгээрт бүртгэсэн.

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төв аймгийн Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол. Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээг 1 дүгээр, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5220 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 04 дүгээр тогтоол. Сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5221 дүгээрт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоол. Суманд нэг малын тоо толгойд, тухайн татварын жилд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5222 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5223 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5224 дүгээрт бүртгэсэн.

МАЯГТ БАТЛАХ, ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 49, А/39 дүгээр тушаал. “Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”-ын маягт /Б-НД-15/-ыг хавсралтаар.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/37 дугаар тогтоол.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн А/45 дугаар тушаал. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/06 дугаар тушаалаар баталсан “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”-д хавсралтаар.

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/74 дүгээр тушаал.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/78 дугаар тушаал.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/79 дүгээр тушаал.