Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд “чатбот” үйлчилгээгээр өгч байна

  • 2021-05-13
  • Ц.Энхжин
  • 1,126

Азийн Хөгжлийн Банк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх” төслийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Хууль Зүйн Луужин 1 фэйсбүүк хуудас болон эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn хуудасны мессенжэр хэсэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд чатбот үйлчилгээгээр дамжуулан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хүргэж эхлээд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чатбот нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хандах байгууллагынх нь талаар мэдээлэл өгөх холбон зуучлах зорилготой юм. Та тус чатботонд хандан гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.