Судалгааны тайлангийн эмхэтгэл VII боть

  • 2021-06-07
  • Г.Дэлгэрбаяр
  • 184

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс уламжлал болгон эрхлэн гаргадаг “Судалгааны тайлангийн эмхэтгэл”-ийн ээлжит цуврал хэвлэгдэн гарлаа. Тус хүрээлэнгийн 2003-2018 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангууд “Судалгааны тайлангийн эмхэтгэл I, II, III, IV, V, VI боть” болон хэвлэгдэж хэдийн уншигчдын хүртээл болж, олны талархлыг хүлээсэн бол энэ удаа бид 2019 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангаа эмхэтгэн “Судалгааны тайлангийн эмхэтгэл VII боть” болгон хэвлүүлж уншигч Таны мэлмий, оюунд тань хүргэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн цувралд 2019 онд тус хүрээлэнгээс гүйцэтгэсэн төлөвлөгөөт болон захиалгат нийт 11 судалгааны үр дүнг эмхэтгэн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолд заасан аргачлалын дагуу гүйцэтгэсэн, харьцуулсан, бусад судалгаа гэсэн хэсэгтэй. Мөн “Монгол Улсын Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн институтийн зарим нэр томьёо” сэдэвт судалгааны үр дүнг энэхүү дугаарт нийтлүүлж буй нь уг цувралын нэг онцлог юм.