Зөвлөх үйлчилгээний мэдүүлэг ирүүлэх тухай

  • 2021-06-16
  • Ч.Батзориг
  • 55

Хугацаа: 2021.06.16

Зөвлөх үйлчилгээний зорилго: Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил ур чадварыг 2013 оноос ХЗҮХ-ээс тасралтгүй дээшлүүлэх чиглэлээр сургалтыг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд тус хүрээлэнгээс нэгдсэн хөтөлбөрийг бий болгож ажиллах шаардлагатай гэж үзэж байх бөгөөд хөтөлбөр боловсруулж ажилласнаараа сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорлиготой.

Хөтөлбөрийн хамрах хүрээ, цагийн багтаамж: Монгол Улсад хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй  их, дээд сургуулийн багш нарын мэргэшил ур чадьарыг дээшлүүлэх чиглэлээр лекц, кейс дээр ажиллах хэлбэрээр нийт 8 цагийн багтаамж бүхий сургалтын хөтөлбөр байна. Хөтөлбөрийн 1 цагийг 45 минут багтаан 4 модультайгаар боловсруулна.

Хөтөлбөр боловсруулах гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр магистр түүнээс дээш зэрэгтэй,
  • Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
  • Сургалтын хөтөлбөр, арга зүйн чиглэлээр өмнө ажил үйлчилгээ эрхэлж байсан эсвэл боловсруулж байсан туршлагатай байх,
  • Богино хугацаанд хөтөлбөрийг боловсруулж хүлээлгэн өгөх чадвартай байх,
  • Цаашид боловсруулсан хөтөлбөрд суурилан хичээл заах боломжтой байх,
  • Заах арга зүйн чиглэлээр мэргэшиссэн бол давуу тал болно.

Хугацаа: Гэрээ байгуулснаас хойш 1 /нэг/ сарын дотор гүйцэтгэн хүлээлгэн өгнө.

Зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг: 1 500 000 /нэг сая таван зуун мянган төгрөг хүртэл/

Хувь хүн мэдүүлэгтээ өөрийн товч CV болон ижил төсөөтэй ажлын жагсаалт, боловсролын баримт бичгийн хуулбар зэргийг хавсарган Oyunerdene@legalinstitute.mn 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл хаягаар илгээх боломжтой. Нэмэлт мэдээллийг 11-312825 дугаарын утсаар авах боломжтой.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН