Зөвлөх үйлчилгээний мэдүүлэг ирүүлэх тухай

  • 2021-06-16
  • Ч.Батзориг
  • 192

Хугацаа: 2021.06.16

Зөвлөх үйлчилгээний зорилго: Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.4.9; Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн 3.1.2; ХЗҮХ-ийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 5.1; Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн тусгай сургалтын хөтөлбөр боловсруулж эрх зүйн мэдээллийг жигд хүртээмжтэй хүргэх зорлиготой.

Хөтөлбөрийн хамрах хүрээ, цагийн багтаамж: Хөгжлийн бэршээлтэй иргэний хууль тогтоомж, түүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжлийн бэрхшээлд чиглэсэн арга зүйгээр лекц хэлбэрээр нийт 4 цагийн багтаамж бүхий сургалтын хөтөлбөр байна. Хөтөлбөрийн 1 цагийг 45 минут багтаан 4 модультайгаар боловсруулна.

Хөтөлбөр боловсруулах гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр магистр түүнээс дээш зэрэгтэй,
  • Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
  • Сургалтын хөтөлбөр, арга зүйн чиглэлээр өмнө ажил үйлчилгээ эрхэлж байсан эсвэл боловсруулж байсан туршлагатай байх,
  • Богино хугацаанд хөтөлбөрийг боловсруулж хүлээлгэн өгөх чадвартай байх,
  • Цаашид боловсруулсан хөтөлбөрд суурилан хичээл заах боломжтой байх,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

Хугацаа: Гэрээ байгуулснаас хойш 1 /нэг/ сарын дотор гүйцэтгэн хүлээлгэн өгнө.

Зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг: 1 500 000 /нэг сая таван зуун мянган төгрөг хүртэл/

Хувь хүн мэдүүлэгтээ өөрийн товч CV болон ижил төсөөтэй ажлын жагсаалт, боловсролын баримт бичгийн хуулбар зэргийг хавсарган Oyunerdene@legalinstitute.mn 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл хаягаар илгээх боломжтой. Нэмэлт мэдээллийг 11-312825 дугаарын утсаар авах боломжтой.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН