“Докторантуудын цуврал семинар” амжилттай боллоо
- 2021-06-29
- Ц.Энхжин
- 878
Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос “ДОКТОРАНТЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-ыг санаачлан эхлүүлсэн. 11 дэх удаагийн цуврал семинарыг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа. Семинарыг Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн, Хууль зүйн судалгааны төвийн зөвлөх, хууль зүйн ухааны доктор С.Сүхбаатар нээж үг хэлж, семинарт оролцогч нарт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бүтээлийн дээжээс дурсгав.
Уг семинарын зорилго нь докторант өөрийн судалгааны ажлын үр дүнгээ илтгэн хэлэлцүүлэх, нийтэд таниулахад чиглэддэг.
11 дэх удаагийн цуврал семинарт Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг-нөөцийн дэд профессор, хошууч, докторант, Б.Саранцэцэг “Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах боломж” сэдвээр, мөн Вьетнам Улсын Ардын цагдаагийн академийн нийгмийн хэв журам, захиргаа, удирдлагын тэнхимийн багш, ахмад, дотоод хэргийн их сургуулийн гэмт судлалын докторант, Дин Ван Ту “Монгол Улс, Бүгд Социалист Вьетнам Улсын Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа” сэдвээр тус семинарт оролцлоо.
Б.Саранцэцэг докторантын хувьд нийгэмд тулгамдаж буй чухал асуудлыг хөндсөн бол Дин Ван Ту докторын диссертациа англи хэлээр бичсэн илтгэлээ мөн англи хэл дээр тавьсан нь онцлог боллоо.
Цар тахлаа үед зохион байгуулагдаж буй “Докторантын 11 дэх удаагийн цуврал семинарт цахим хэлбэрээр 30 гаруй хүн, танхимаар 10 хүн оролцсон төдийгүй Дотоод хэргийн их сургуулийн Доктор, дэд профессор, дэд хурандаа С.Базаррагчаа урилгаар оролцлоо.
Уг семинарын зорилго нь докторант өөрийн судалгааны ажлын үр дүнгээ илтгэн хэлэлцүүлэх, нийтэд таниулахад чиглэддэг. 11 дэх удаагийн цуврал семинарт Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг-нөөцийн дэд профессор, хошууч, докторант, Б.Саранцэцэг “Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах боломж” сэдвээр, мөн Вьетнам Улсын Ардын цагдаагийн академийн нийгмийн хэв журам, захиргаа, удирдлагын тэнхимийн багш, ахмад, дотоод хэргийн их сургуулийн гэмт судлалын докторант, Дин Ван Ту “Монгол Улс, Бүгд Социалист Вьетнам Улсын Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа” сэдвээр тус семинарт оролцлоо.
Б.Саранцэцэг докторантын хувьд нийгэмд тулгамдаж буй чухал асуудлыг хөндсөн бол Дин Ван Ту докторын диссертациа англи хэлээр бичсэн илтгэлээ мөн англи хэл дээр тавьсан нь онцлог боллоо.
Цар тахлаа үед зохион байгуулагдаж буй “Докторантын 11 дэх удаагийн цуврал семинарт цахим хэлбэрээр 30 гаруй хүн, танхимаар 10 хүн оролцсон төдийгүй Дотоод хэргийн их сургуулийн Доктор, дэд профессор, дэд хурандаа С.Базаррагчаа урилгаар оролцлоо.
Семинар нь цар тахалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдсан бөгөөд та бүхэн цуврал лекцийн бичлэгийн ЭНД дарж үзэх боломжтой.