Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид цусаа хандивлалаа
- 2021-06-25
- Ц.Энхжин
- 1,334
Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн донорын өдрийг тохиолдуулан, мөн цар тахлын улмаас улс орон даяар цусны нөөц багассан энэ үед тус хүрээлэнгийн 40 гаруй албан хаагчи д Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүсэлт гаргаж, цус хандивлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгох шийдвэрийг үндэслэн 2019 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт ажилчдын хурлаар жил бүр тогтмол цусаа бэлэглэж байхаар шийдвэрлэж тасралтгүй 3 дахь жилдээ цусаа хандивлаж байна. Энэ нь төрийн байгууллагуудын дунд анх удаа цус өгөх албан ёсны өдөртэй болсон онцлог бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэн бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандан цус бэлэглэх албан ёсны өдөртэй болохыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.