Хүний эрхийн хандлага төлөвшүүлэх сургалт боллоо

  • 2021-06-28
  • Г.Дэлгэрбаяр
  • 518

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс  2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа. Тус сургалт нь хуульчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготой юм.  “Хүний эрхийн хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг боловсруулсан гарын авлага, хөтөлбөрийн дагуу хүний эрхийн тухай ойлголт, хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим, ангилал, хандлага, эрх зүйн зохицуулалтын үнэлгээ шинжилгээ зэрэг сэдвүүд багтсан юм. Сургалтыг Хүний эрхийн активист Б.Болорсайхан заалаа.

Сургалтад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хэлтсийн болон дэд, тасгийн дарга, ахлах гээд нийт 35 алба хаагч оролцлоо.