Монгол Улсын хуулиудын орчуулга 95-д хүрлээ

  • 2021-07-05
  • Г.Дэлгэрбаяр
  • 179

ХЗДХЯ болон ХЗҮХ нь төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран хуулиудын албан бус орчуулгыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.Legalinfo.mn сайтад байршуулах ажлыг зохион байгуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэхүү сайтад өнөөдрийн байдлаар Монгол Улсын 95 хуулийн албан бус орчуулгыг байршууллаа.

Энэхүү ажлыг дэмжин ажилласан Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюу толгой ХХК зэрэг байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улсын хуулиудын албан бус орчуулгатай <https://www.legalinfo.mn/details/1317> -ээр танилцах боломжтой.