Худалдан авах тендерийн урилга

  • 2021-07-19
  • Ч.Батзориг
  • 203

Тендер шалгаруулалтын нэр: “Ном хэвлэх цаас”, “СТР төмөр /боловсруулах хэвлэлийн хавтан/” худалдан авах 2 багц

Тендер шалгаруулалтын дугаар: Хууль зүйн үндэсний хүрээлэн

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Ном хэвлэх цаас”, “СТР төмөр /боловсруулах хэвлэлийн хавтан/” худалдан авах 2 багц тендерт шууд гэрээ байгуулах гэж байгаа тул материалаа ирүүлэхийг урьж байна.

Тус тендерт материалаа ирүүлэх гэж байгаа компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангаж материалаа ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд нь материалаа 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн дотор дараах хаягаар ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар-46, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр.

Утас: 88108499, 99641888

Имэйл хаяг: dalaijargal@legalinstitute.mn

Веб сайт: www.nli.gov.mn