Эрдэм шинжилгээний ахлах ажилтан шалгаруулж авна

  • 2021-09-01
  • Ц.Энхжин
  • 672

Ажлын байр: “Эрдэм шинжилгээний ахлах ажилтан”
Үндсэн ажил үүрэг:

  1. Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх
  2. Харьцуулсан судалгаа хийх
  3. Эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны ажил, тайланд хяналт тавих
  4. Судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх
  5. Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх
  6. Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинар зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

  1. Эрх зүйч мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай
  3. Судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  4. Бусдын үзэл бодол, академик эрх чөлөөг хүндэтгэх соёл төлөвшилтэй, асуудлыг олон талаас авч үзэх, харьцуулан дүгнэж шийдэл гаргах хандлагатай
  5. Ачаалал даах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Хууль зүйн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатайг харуулах мэдээлэл (тухайлбал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын болон хэлэлцүүлсэн илтгэлийн жагсаалт, зохион байгуулсан сургалтын жагсаалт гэх мэт);
  3. Дипломын хуулбар;
  4. Төрийн албан хаагчийн анкет,
  5. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  6. Хувь хүний намтар;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735