Нярав шалгаруулж авна

  • 2021-10-04
  • Ч.Батзориг
  • 160

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Нярав”-ын ажлын байрны сул орон тоонд ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • Санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх;
  • Мэргэжил: Нярав;
  • Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
  • Ур чадвар: компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
  • Ажлын байрны ангилал, зэрэглэл: ТҮ-4.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Боловсролын диплом болон тэдгээртэй адилтгах баримт бичгийн хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Хувь хүний намтар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Урьд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт.
    Дээрх бичиг баримтыг 2021 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@legalinstitute.mn цахим хаягаар эсхүл ХЗҮХ-гийн 201 тоотод цаасаар ирүүлэх боломжтой Холбогдох Утас: 11-315735