“МОНГОЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТҮҮХЭН ЭМХТГЭЛ” 25 ДУГААР БОТЬ ХЭВЛЭГДЛЭЭ
- 2021-10-22
- Ц.Энхжин
- 921
Монголчуудын 800 гаруй жил даган мөрдөж ирсэн хууль тогтоомжийг эрэн сурвалжилж, олж цуглуулан он дараалсан эмхэтгэлийг анх 2009 онд 16 цуврал ботиор хэвлүүлсэн. Энэхүү бүтээл нь монголчуудын төрт ёс, эрх зүйн хөгжлийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл юм. Тус түүхэн ботийн үргэлжлэл болох 25 дугаар ботийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлээд байна. Монгол Улсын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний хүсэл тэмүүлэл, түүх, соёл, төрийн бодлогын тусгал болсон энэхүү цуврал эмхэтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн цаашид үргэлжлүүлэн хэвлүүлэх юм.
Та бүхэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын номын худалдаа болон 99641888 дугаарт холбогдон энэхүү түүхэн ботийг худалдан авах боломжтой.