“110 хүнд амьдрал бэлэглэе” аяны хүрээнд албан хаагчид цусаа хандивлалаа

  • 2021-10-28
  • Г.Дэлгэрбаяр
  • 204

Хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойгоо угтаж  “110 хүнд амьдрал бэлэглэе, цус хандивлая”  сайн үйлсийн аяныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачилсан. Тус санаачлагыг дэмжин 2021 оны 10 дугаар сарын 28-ныөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид цусаа хандивлав.

 

 

Бусдад амьдрал бэлэглэх энэхүү арга хэмжээнд тус хүрээлэнгийн  удирдлага, албан хаагчид нэгдэж, 100 орчим хүний амь насыг аврах  цусыг сайн дураараа хандивлалаа.