Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

  • 2021-11-11
  • Ц.Энхжин
  • 820

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр цуврал сургалт зохион байгуулдаг. Энэ хүрээнд  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газартай хамтран тус аймгийн 1, 2, 4, Бастама дунд сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцууллаа.

Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Дэлгэрбаяр нар  хамтран зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.

Мөн дээрх сургуулийн ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр 3 удаагийн сургалт зохион байгууллаа.