Зөвлөх сонгон шалгаруулах урилга

  • 2021-12-06
  • Ц.Энхжин
  • 648

Шалгаруулалтын нэр: Сургалтын хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээ

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Албан бус сургалтын хөтөлбөрийг боловсруулах” зорилтын хүрээнд 1. ЕБС-ын ахлах ангийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох сургалт, 2. ЕБС-ын сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан сургалт, 3. Эрх зүйн хөтчийн давтан сургалтын хөтөлбөрийг боловсруулах зөвлөхийн мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Багц: 3 сургалтын хөтөлбөр

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт/ ирүүлнэ.

Сонирхсон этгээд нь мэдүүлгээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод болон enkhmandal@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар-46, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр.
Утас: +976-99182492
Цахим шуудан: enkhmandal@legalinstitute.mn