БНСУ-ын Күкминий Их Сургуулийн Солонгосын хойгийн ирээдүй судалгааны хүрээлэнгийн захирал, доктор профессор Парк Чон Вон нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд зочиллоо

  • 2022-02-09
  • Ц.Энхжин
  • 658

БНСУ-ын Күкминий Их Сургуулийн Солонгосын хойгийн ирээдүй судалгааны хүрээлэнгийн захирал, доктор профессор Пак Жеон Вон нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2022 оны 02-р сарын 08-ний өдөр зочилж, захирал хатагтай доктор Х.Эрдэм-Ундрах, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Сүхбаатар нартай хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тус уулзалтаар өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал, хамтын ажиллагааны найрсаг харилцааг онцлон тэмдэглэж, цаашид хоёр улсын хууль зүйн шинжлэх ухааныг судлан хөгжүүлэх, хамтарсан судалгааны бүтээл туурвих, олон улсын хурал, сургалт зохион байгуулах, судлаач солилцооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтойг дурдан ирээдүйн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар санал бодлоо хуваалцлаа.