“Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалт боллоо
- 2022-02-15
- Ц.Энхжин
- 909
Монгол Улсын Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Хууль зүйн үндэсний хүрээлэн хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн 3.2.6-д “төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах байсан” гэж заасны дагуу хүрээлэнгээс 2018 оноос эхлэн иргэдэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт заасны дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад тус төвийн нийт 27 албан хаагч хамрагдлаа.
Хөтөлбөрийн дагуу Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, сургагч багш Г.Цэцгээ, Г.Дэлгэрбаяр, Хувь хүний хөгжлийн институтын сургагч багш М.Эрдэнэчимэг нар сургалтад хичээл заав.