Тооцооны нягтлан бодогч шалгаруулж авна

  • 2022-02-16
  • Ц.Энхжин
  • 382

Нэгж, алба, ажлын байр: Захиргаа, удирдлагын хэлтэст “Тооцооны нягтлан бодогч”

Албан тушаал дээр хийгдэх үндсэн ажил үүрэг:

  1. Албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд бодож тооцох;
  2. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;
  3. Албан хаагчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцох, түүний бичилтийг хариуцах;
  4. Байгууллагын өр авлагын тооцоо хийх;
  5. Байгууллагын эд хөрөнгийн тооллого хийх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  1. Нягтлан бодогч мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
  2. Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн;
  3. Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан;
  4. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  5. Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  6. Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн програмуудыг эзэмшсэн.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл,
  2. Диплом болон бусад мэргэших сургалтын батламжийн хуулбар,
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
  5. Хувь хүний намтар.

Бүртгэл: Материалыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагийн дотор  info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735