Япон улсын Хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтарсан эрдэм шинжилгээний семинар амжилттай зохион байгуулагдаж байна
- 2022-02-24
- Ц.Энхжин
- 1,131
Монгол Улсын ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй хоёр дахь удаагийн хамтарсан эрдэм шинжилгээний семинар яг одоо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн семинарыг МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог юм. “Прокурорын чиг үүрэг, онцлог: Япон болон Монгол улс“ сэдэвт энэхүү арга хэмжээг нээж Япон улсын Хууль зүйн Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал, Проф, доктор Найто Шинтаро, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах нар нээлтийн үг хэлж, нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Өнөөдрийн эрдэм шинжилгээний семинарт Японы талаас Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын Проф.др. Коно Рюзо, Монголын талаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах, УЕПГ-ын прокурор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Г.Гантүвшин нар тус тус илтгэл хэлэлцүүлж байна.
Энэхүү арга хэмжээнд Япон улсын Сургалт, судалгааны хүрээлэнгийн хамт олон, НҮБ-ын Ази, Алс Дорнодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI), ХЗҮХ-ийн удирдлага, судлаачид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нараас гадна Монгол Улсын ХЗДХЯ-ны болон УЕПГ-ын төлөөлөл өргөнөөр оролцож байна.