Ажилд шалгаруулж авна
- 2022-03-02
- Ц.Энхжин
- 2,558
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь дараах сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл оруулагч мэргэжилтэн [Дэлгэрэнгүй]
- Хууль зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн [Дэлгэрэнгүй]
- Тооцооны нягтлан бодогч [Дэлгэрэнгүй]
- Эрдэм шинжилгээний ажилтан [Дэлгэрэнгүй]
- Хүний нөөцийн мэргэжилтэн [Дэлгэрэнгүй]
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, программист [Дэлгэрэнгүй]
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл,
- Дипломын хуулбар,
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
- Хувь хүний намтар
Бүртгэл: Сонирхсон этгээд бүрдүүлсэн материалаа 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод биеэр авч ирнэ үү.
Утас: 11-315735
1. Нэгж, ажлын байр: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл оруулагч мэргэжилтэн
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Эрх зүйн актын ангилагчийг ашиглаж системчилсэн картын сан, хяналтын хувийг хөтлөх;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд урд нь оруулсан, ангилсан, хянасан болон оруулж, ангилж, хянаж буй хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг дахин шалгаж, нягтлах буюу бүртгэл хөтөлж, цэгцэлж, баяжуулах;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг сурталчлах, мэдээлэл оруулах, зөвлөгөө өгөх;
- Эрх зүйн актын төрөлжсөн эмхэтгэл бэлтгэх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах;
- Эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
- Мэргэжлээрээ, түүний дотор цахим сан, мэдээллийн системийн баяжуулалт, ном товхимол эмхэтгэх ажил хариуцаж байсан туршлагатай бол давуу тал болно.
2. Нэгж, ажлын байр: Хууль зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах;
- Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлал, хөтөлбөрийн дагуу тогтмол үйл ажиллагаа явуулах;
- Байгууллагын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг үр нөлөөтэй, шуурхай зохион байгуулах;
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эрх зүйн мэдээлэл өгөх;
- Сэтгүүлчдэд зориулсан сургалт, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах;
- ХЗДХЯ болон түүний харьяа агентлаг, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах;
- Эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
- Мэргэжлээрээ, түүний дотор эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны чиглэлийн ажил хариуцаж байсан туршлагатай бол давуу тал болно.
3. Нэгж, алба, ажлын байр: Тооцооны нягтлан бодогч
Албан тушаал дээр хийгдэх үндсэн ажил үүрэг:
- Албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд бодож тооцох;
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;
- Албан хаагчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцох, түүний бичилтийг хариуцах;
- Байгууллагын өр авлагын тооцоо хийх;
- Байгууллагын эд хөрөнгийн тооллого хийх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Нягтлан бодогч мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
- Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн;
- Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
- Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн програмуудыг эзэмшсэн.
4. Ажлын байр:“Эрдэм шинжилгээний ажилтан”
Ажлын тодорхойлолт
- Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх;
- Харьцуулсан судалгаа хийх;
- Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх;
- Лавлагаа, мэдээлэл, судлаачийн зөвлөмж, санал боловсруулах;
- Олон улсын болон дотоодын судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэгт оролцох, зохион байгуулах
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
- Эрх зүйч мэргэжлээр магистр, түүнээс дээш зэрэгтэй;
- Эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн;
- Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай;
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай;
- Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах, мэргэших сонирхолтой;
- Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй;
- Тогтвор суурьшилтай ажиллах; ачаалал даах, багаар ажиллах чадвартай;
- Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
5. Нэгж, ажлын байр: Хүний нөөцийн мэргэжилтэн
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн боловсон хүчин, хүний нөөцийн захиргаанаас баримталж буй бодлогод нийцүүлэн, салбарын онцлогт тохируулан боловсруулж, шийдвэрлүүлэх,
- Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, хэтийн ба ойрын хэрэгцээ шаардлагыг судалж, төлөвлөх, хүний нөөцийн тоо бүртгэлийг эрхлэн хөтлөх, сонгон шалгаруулалт хийх
- Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Тогтвор суурьшилтай ажиллах; ачаалал даах, багаар ажиллах чадвартай,
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ амаар болон бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх,
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх
- Хүний нөөцийн менежмент, мониторингоор мэргэшсэн бол давуу тал болно
6. Нэгж, ажлын байр:Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, программист
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Байгууллагын компьютер, техник хэрэгслийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллах, тоо бүртгэл хөтлөх;
- Интернетийн холболт болон байгууллагын дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн өдөр тутмын сервисийг хариуцах, мэдээлэл оруулагч нарт зөвлөгөө өгөх;
- Шаардлагатай тохиолдолд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн эрх зүйн актын системчлэл, ангилал, мэдээлэл оруулах зэрэг ажилд оролцох;
- Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага тэдгээрт зориулсан эрх зүйн сурталчилгааны ажилд оролцох;
- Байгууллагын цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэлт хийх;
- Системд шаардлагатай бусад мэдээ, мэдээллийг бэлтгэх;
- Байгууллагын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;
- Мэдээллийн технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг судалж, шинэ технологи нэвтрүүлэх;
- Байгууллагын ажилтнуудад мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Мэдээллийн технологи, программ хангамж, сүлжээ, өгөгдлийн сан, холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Компьютерийн техник болон програм хангамжийн өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах чадвар, туршлагатай байх;
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой.