Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, программист шалгаруулж авна
- 2022-04-04
- Ц.Энхжин
- 519
Нэгж, ажлын байр: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, программист
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Байгууллагын компьютер, техник хэрэгслийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллах, тоо бүртгэл хөтлөх;
- Интернетийн холболт болон байгууллагын дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн өдөр тутмын сервисийг хариуцах, мэдээлэл оруулагч нарт зөвлөгөө өгөх;
- Шаардлагатай тохиолдолд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн эрх зүйн актын системчлэл, ангилал, мэдээлэл оруулах зэрэг ажилд оролцох;
- Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага тэдгээрт зориулсан эрх зүйн сурталчилгааны ажилд оролцох;
- Байгууллагын цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэлт хийх;
- Системд шаардлагатай бусад мэдээ, мэдээллийг бэлтгэх;
- Байгууллагын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;
- Мэдээллийн технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг судалж, шинэ технологи нэвтрүүлэх;
- Байгууллагын ажилтнуудад мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Мэдээллийн технологи, программ хангамж, сүлжээ, өгөгдлийн сан, холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Компьютерийн техник болон програм хангамжийн өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах чадвар, туршлагатай байх;
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл,
- Дипломын хуулбар,
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
- Хувь хүний намтар
Бүртгэл: Сонирхсон этгээд бүрдүүлсэн материалаа 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 17.00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод биеэр авч ирнэ үү.
Утас: 11-315735