Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн ажилтан шалгаруулж авна
- 2022-04-06
- Ц.Энхжин
- 1,586
Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн ажилтан
Ажлын тодорхойлолт:
- Иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээллийг төрөл бүрийн сувгаар хүргэх;
- “e-khutuch.mn” цахим сангийн агуулгыг сэдвийн хүрээнд мэдээлэл боловсруулах, цуглуулах, бэлтгэх;
- Эрх зүйн мэдээлэл лавлагааны шугамаар ирсэн асуулт хүсэлтэд хариу бэлтгэх;
- Холбогдох байгууллагатай харилцах, хамтран ажиллах;
- Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, контент бэлтгэх, нийтэд түгээх;
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, тэдгээрт эрх зүйн холбогдолтой болон байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл бэлтгэж өгөх, нэвтрүүлэгт оролцох;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах, багаар ажиллах чадвартай,
- Эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
- Мэргэжлээрээ, түүний дотор хууль зүйн зөвлөгөө мэдээллийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар.
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2022 оны 5-р сарын 20-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735