СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2022-05-16
- Ц.Энхжин
- 610
Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, шинээр гарсан холбогдох хууль тогтоомжийг танин мэдүүлэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын хууль хэрэглээний чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Сэлэнгэ аймгийн 300 гаруй төрийн албан хаагч нарт “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Цахим гарын үсгийн тухай” хуулиудаар цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эрх зүйн хэлтсийн дарга Б.Хэрлэнчимэг, докторант Г.Дэлгэрбаяр нар хичээл заав.