Ажлын байрны зар
- 2022-06-03
- Э.Цэрэндүзээ
- 1,789
Нэгж, ажлын байр: Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг хариуцан зохион байгуулах, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах арга хэмжээ авах;
- Хүрээлэнгийн болон албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Санхүүгийн үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих,
- Удирдлагад дэмжлэг үзүүлэх;
- Дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих, удирдлага, арга зүйгээр хангах;
- Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн шатлал ТҮ-11
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх /Эрх зүйч,бизнесийн эрх зүй, санхүүгийн чиглэлээр/;
- Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр эсхүл санхүүгийн, үйл ажиллагааны аудитын чиглэлээр мэргэшсэн байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Баримт бичиг, ажлын санал боловсруулах, бие даан шийдвэр гаргах;
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
- Төрийн албан хаагчийн анкет
- 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг
- Хувь хүний намтар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: Сонирхсон этгээд бүрдүүлсэн материалаа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод биеэр авч ирнэ үү.
Утас: 11-315735