Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдад “ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

  • 2022-06-06
  • Ц.Энхжин
  • 1,944

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/105 дугаар тушаалаар баталсан “Салбарын албан хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загвар”-ыг танин мэдүүлэх, ёс зүйн талаарх суурь болон гүнзгийрүүлсэн мэдлэг олгох сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн харьяа агентлаг, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөх, Академич С.Нарангэрэл 2022 оны  6 дугаар сарын 6-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдад “ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.