Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл оруулагч мэргэжилтэн шалгаруулж авна

  • 2022-08-01
  • Э.Цэрэндүзээ
  • 1,284

Нэгж, ажлын байр: Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл оруулагч мэргэжилтэн

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Эрх зүйн актын ангилагчийг ашиглаж системчилсэн картын сан, хяналтын хувийг хөтлөх;
  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд урд нь оруулсан, ангилсан, хянасан болон оруулж, ангилж, хянаж буй хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг дахин шалгаж, нягтлах буюу бүртгэл хөтөлж, цэгцэлж, баяжуулах;
  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг сурталчлах, мэдээлэл оруулах, зөвлөгөө өгөх;
  • Эрх зүйн актын төрөлжсөн эмхэтгэл бэлтгэх г.м.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах, багаар ажиллах   чадвартай;
  • Эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ, түүний дотор цахим сан, мэдээллийн системийн баяжуулалт, ном товхимол эмхэтгэх ажил хариуцаж байсан туршлагатай бол  давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Дипломын хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  • Хувь хүний намтар

Бүртгэл: Сонирхсон этгээд бүрдүүлсэн материалыг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цагийн дотор info@nli.gov.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735