ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛААР Н.ЖАМЪЯНХҮҮ ТОМИЛОГДЛОО

  • 2025-11-19
  • Б.Бат-Эрдэнэ
  • 233

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Нармандахын Жамъянхүү Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар томилогдлоо.

Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжийн бодлого, төлөвлөлт, боловсруулалтын нэгдсэн тогтолцоог удирдан чиглүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах судалгаа хийх, хууль тогтоомжийн төсөлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргийг хариуцан ажиллаж байсан туршлагатай.

Н.Жамъянхүү нь цаашид хууль зүйн судалгаа, сургалт, мэдээллийн бааз суурийг бэхжүүлэх, эрх зүйн мэдээллийн хүртээмж, хүрээлэнгийн судалгааны бүтээмж, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв.