#nli_podcast_7 СЭДЭВ:ГЭМТ ХЭРЭГТНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ДҮР ЗУРГИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН АЧ ХОЛБОГДОЛ
- 2025-08-14
- Б.Бат-Эрдэнэ
- 7

Манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисийг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Мөн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн насны ангилал улам залуужиж байна. Иймд гэмт хэрэг үйлдэж буй хүний зан төлөв, онцлог шинж, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг оновчтой тодорхойлсноор гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Тиймээс салбарын судлаачдын судалгааны ажлын үр дүнгийн талаар энэ удаагийн подкастын дугаараа бэлтгэлээ.

Зочноор МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Г.Галсанжамц мөн ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан М.Энхжин нар оролцлоо. Мөн Хууль зүй үндэсний хүрээлэнгээс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн хүний профайлинг” сэдэвт судалгаа хийсэн ба тус судалгааны зарим үр дүнгийн талаар ярилцлаа.
https://www.facebook.com/share/v/1AyVA7bUgj/