Хууль зүйн судалгаа

Хууль зүйн судалгааны төв

Хууль зүйн судалгааны төв нь нийтийн эрх зүй, хувийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, криминологийн эрх зүй, олон улсын эрх зүй болон социологийн сектортой. Секторууд тухайн эрх зүйн чиглэлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад судалгаа, лавлагаа, мэдээлэл бэлтгэх, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, хуулийн төслийн үр нөлөөг үнэлж, зардлыг тооцох, илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бэлтгэн хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн гадны байгууллага, эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийх, судалгаанд тухайн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачийг татан оролцуулахаас гадна захиалгат судалгаа хийдэг.

Тандан судалгаа

Лавлагаа мэдээлэл

Хууль тогтоомжийн орчуулга

Санал дүгнэлт өгөх

Үр дагаврын судалгаа

Суурь, харьцуулсан судалгаа

Эрдэм шинжилгээний өгүүлэл

Ном, гарын авлага

Хууль зүйн судалгааны төв дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг:

  1. Хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хуулийг шинэчлэн батлах үндэслэл, шаардлагыг тодорхойлох, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал, дүгнэлт өгөх;
  2. Хууль зүйн суурь, харьцуулсан болон хавсарга судалгааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар болон өөрөө төлөвлөн хийх, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамтран ажиллаж, шинжлэх ухааны судалгаа, мэдээлэл, онол-арга зүйн туслалцаа үзүүлэх, гадаад орнуудын хууль тогтоомжийг орчуулах.

Журам