www.legalinfo.mn цахим хуудаст захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах хэсэг ажиллаж эхэллээ

  • 2023-01-11
  • Э.Цэрэндүзээ
  • 401

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудасны программ хангамжийн хөгжүүлэлт, шинэчлэлтийн ажил хийгдэж www.legalinfo.mn цахим хуудас 3.0 хувилбарт шилжсэн. www.legalinfo.mn системд ДАН холболт интеграцийг холбох ажлыг хийж гүйцэтгэснээр захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал хүлээн авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, мөн хэдэн хүн санал асуулгад оролцсон, дэлгэрэнгүй статистик мэдээллийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх боломжтой болсон.

Иймд яам, агентлаг, нийслэлийн засаг захиргааны бүх шатны нэгж, байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргах, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний актын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу цахим хуудсаар санал авахаар бол www.legalinfo.mn цахим хуудаст байршуулан санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулан ашиглах боломж бүрдсэн байна.

https://legalinfo.mn/mn/discussiondetial/16468238899991