www.legalinfo.mn цахим хуудсанд шинэчлэл хийгдэж байна

  • 2021-11-16
  • Ц.Энхжин
  • 693
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ цахим хуудасны программ хангамжийн хөгжүүлэлт, шинэчлэлтийн ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн болон “Интерактив” ХХК хамтран хэрэгжүүлж байна. Цахим хуудасны шинэчилсэн хувилбарыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн туршилтын хувилбараар ажиллуулж эхэлсэн бөгөөд 3 сарын хугацаанд тохируулга, жигдэрүүлэлтийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэх юм.
Иймд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.Legalinfo.mn цахим хуудасны хэрэглэгчид, хуульчид та бүхэн хүлээцтэй байж, тус сайтын шинэчилсэн хувилбарын талаарх санал, шүүмжээ info@legalinstitute.mn цахим шуудан болон цахим хуудасны хэрэглэгчийн санал хүсэлтийн буланд илгээж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
ИНТЕРАКТИВ ХХК

Цахим хуудасны хэрэглэгчийн санал хүсэлтийн булан