2019-09-17 19:43
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ДАГАЖ МӨРДӨЖ БАЙГАА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ

Судалгааны товч

Одоогоор үнэт цаасны зах зээлтэй холбоотой харилцааг зохицуулсан 27 орчим хууль, 24 орчим нийтээр дагаж мөрдүүлэх акт байгаа бөгөөд тэдгээрийг ангилан авч үзвэл:
1. Тус харилцааны эрх зүйн үндэслэлийг тогтоосон хууль буюу Үндсэн хууль, Иргэний хууль;
2. Гол хууль буюу нарийвчлан зохицуулсан хууль нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль;
3. Бусад хуульд Компанийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэх мэт байна
4. Хуулиас бусад эрх зүйн акт. УИХ, Засгийн газар, Үнэт цаасны хороо /хуучин нэрээр/, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан эрх зүйн акт.гэх мэт.
Дээрхи эрх зүйн актад зөрчил, давхардал, ойлгомжгүй зохицуулалт байгаа эсэхэд судалгаа хийсэн болно.

Судалгаа хийсэн огноо: 2009

Хуудас: 99

Төрөл: Бизнесийн эрх зүй, Бодлогын судалгаа, Хувийн эрх зүй