Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс учирсан гэм хорыг арилгаж байгаа байдал

  • 2009-06-21
  • Ц.Энхжин
  • 2,153

Судалгааны товч

Эрх зүйт төрийн үйл ажиллагааны нэг эхлэл болсон “Хууль дээдлэх” зарчим нь нэгэнтэйгүүр засаг төрийн байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах суурь баталгаа болдог. Өөрөөр хэлбэл, засаг төрөөс иргэдтэй харилцаж эцсийн дүнд хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэр гаргаж үр дүнг хариуцна. Гэтэл зарим тохиолдолд төрийн албан хаагч, албан тушаалтан мэдлэг чадвар дутсанаас болон бусад нөхцөл шалтгааны улмаас хууль бус үйлдэл хийж бусдад гэм хор учруулдаг.
Энэхүү судалгааны зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээч учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлтэй хэргийг захиргааны болон иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж байгаа практикийг судалж, холбогдох хууль тогтоомжийн үр нөлөөг эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж, шүүхийн практикт үр нөлөө үзүүлэхүйц санал, зөвлөмжийг боловсруулахад оршино.

Судалгаа хийсэн огноо: 2009

Хуудас: 34