2019-12-13 17:14
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙХ ХАВСРАГА СУДАЛГАА

Судалгааны товч

Монгол Улсын иргэний эрх зүйн байдлын үндэс гурван элементээс
бүрдэнэ:
1. Харьяалалтай байх өөрөөр хэлбэл Монгол Улсад эрх зүйн хамааралтай байх. Аль нэг улсын харьяалалтай байх нь түүнд улсаас олгох эрх, эрх чөлөөний баталгааг тухайн улсад бөгөөд хилийн чандад эдлэх нөхцөл болно.
2. Эдлэх эрх, эрх чөлөө ба хүлээх үүрэг. Энэ нь иргэний эрх зүйн байдлын цөм нь болох бөгөөд үүнээс бусад салбарт үүсэх эрх үүрэг бий болдог.
3. Эдлэх эрх, эрх чөлөө болон хүлээх үүргийн үндэс болсон иргэний эрх зүйн байдлын үндсэн зарчим. Эдгээр зарчим нь Үндсэн хуульд тусгалаа олж бусад хууль тогтоомжид хуульчлагдсан байдаг. Харьяалал нь хувь этгээдийн эрх зүйн байдлын анхдагч ба үндсэн
элемент юм. Өөрөөр хэлбэл, харьяалал нь тодорхой этгээдэд тэр эрх, эрх чөлөөг ханган хамгаалж, үүргийг хүлээлгэдэг. Иргэний харьяалал нь Төр ба Иргэн хүн хоёрыг холбож буй улс төр, эрх зүйн тогтвортой холбоос юм. Харин энэхүү холбоосын агуулга болох төрийн зүгээс баталгаажуулж өгсөн иргэний эрх, эрх чөлөө, төрийн өмнө хүлээх үүргийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд уяалдуулж байдаг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн бусад актаар зохицуулдаг байна.

Судалгаа хийсэн огноо: 2009

Хуудас: 16

Төрөл: Бодлогын судалгаа