2019-12-07 04:18
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Монгол Улсын Үндсэн хуулийн хувийн өмчийг дайчлан авах эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал

Судалгааны товч

Төрийн албадлагаар хувийн өмчийн газар, үл хөдлөх хөрөнгийг дайчлан авах нь эрх зүйгээр зохицуулах асуудал мөн үү? Энэ нь хүний эрхийг хангах нэг гол баталгаа, хүн эрх чөлөөгөө эдлэх анхдагч нөхцөл1 болох хувь этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа асуудал тул заавал эрх зүйн зүй ёсны процедур шаардлагатай2, чухал ач холбогдолтой эрх зүйн зохицуулалтын асуудал мөн юм. Өөрөөр хэлбэл нийгмийн тодорхой хэсгийн эрхийг хөндөж байгаа асуудал биш хүний эрхийн ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалтын3 асуудал байна. 2011 оны 6 дугаар сарын 27-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) 92-р тогтоол4 гарч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны айлуудын хувийн өмчийн газрыг нэг метр квадратыг нэг зуун мянган төгрөгөөр үнэлэн төрийн тусгай хэрэгцээнд авч байна.
Ийнхүү төрөөс нөхөх олговор олгож байгаа нэрийдлээр хувийн өмчийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн авч үүгээрээ иргэдийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байгаа нь энэ сэдвийг сонгох үндэслэл болсон бөгөөд
нийгмийн захиалгатай, судлах шаардлагатай сэдэв юм.

Судалгаа хийсэн огноо: 2012

Хуудас: 11

Төрөл: Бодлогын судалгаа, Нийтийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй