2019-12-13 17:38
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Япон улс дахь хөдлөх хөрөнгө болон эрхийн барьцааны эрх зүйн зохицуулалтын танилцуулга

Судалгааны товч

Хөдлөх хөрөнгө болон эрхийн барьцаа гэдэг нь хөдлөх хөрөнгө мөн эрхийг барьцаалах зорилгоор хөдлөх хөрөнгө болон эрхийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч (барьцаалагч)-д шилжүүлэх1, үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд тухайн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх хэлбэрийн барьцаа юм. Япон улсын хувьд хөдлөх хөрөнгө болон эрхийн барьцааг Иргэний хуулийн ерөнхий зохицуулалт болон түүнд нийцүүлэн гаргасан бусад тусгай хууль болон журмаар зохицуулж байна. Эдгээр тусгайлсан хууль болон журманд “Хэйсэй 10 он”
буюу 1998 онд батлагдсан “Хөдлөх хөрөнгө болон эрхийн өмчлөх эрхийн шилжүүлгийн4 шаардлага гаргах нөхцөлтэй холбоотой Иргэний хуулийн тусгайлсан хууль” /цаашид “Тусгайлсан хууль” гэх/, мөн онд батлагдсан “Хөдлөх хөрөнгө болон эрхийн шилжүүлгийг бүртгэх тогтоол”, “Хөдлөх хөрөнгө болон эрхийн шилжүүлгийн бүртгэлийн журам” зэрэг хамаардаг.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 5

Төрөл: Бодлогын судалгаа, Харьцуулсан эрх зүй