2017-07-26 03:28
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХБНГУ-ын их, дээд сургуулиудын эрх зүйн байдлын талаарх лавлагаа

Судалгааны товч

ХБНГУ-д их, дээд сургуулийн эрх зүйн зохицуулалт нь төрийн удирдлагын хэлбэрээсээ шалтгаалаад муж улсуудын хууль тогтоогчдын эрх хэмжээний асуудал байдаг. Холбооны улсын хэмжээнд “Дээд сургуулиудын үйл ажиллагааны хүрээний тухай хууль”, “Шинжлэх ухааны салбар дахь хугацаатай хөдөлмөрийн гэрээний
тухай хууль”, “Дээд сургуулийн элсэлт хариуцсан хамтын байгууллага байгуулах тухай муж улсуудын гэрээ” зэрэг эрх зүйн актууд үйлчилж байна. Нэг талаас Bologna Process-ийн хүрээнд Европын холбооны хэмжээний дээд боловсролын тогтолцоо бүрдэж эхэлсэнтэй холбогдуулан, нөгөө талаас 2006 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийгдсэн Холбоот ёс (Föderalismus)-ны шинэтгэлийн дагуу холбооны хэмжээний дээд боловсролын эрх зүйн зохицуулалт хийх эрх хэмжээ нь үгүй болж, “Дээд сургуулиудын үйл ажиллагааны хүрээний тухай хууль”-ийг хүчингүй болгох улс төрийн шийдвэр нэгэнт гарсан боловч одоогоор хүчингүй болгоогүй байна. Гэвч муж улсууд өөрийн эрх хэмжээний хүрээнд дээд боловсролын асуудлаа бие даан
шийдвэрлэх эрх нь улам бэхжиж, холбооны зүгээс дээд боловсролын асуудлаар аливаа тухайлсан зохицуулалт хийх боломжгүй болсон.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 6

Төрөл: Бодлогын судалгаа, Харьцуулсан эрх зүй