2019-01-23 17:56
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төслийн зардлын тооцоо

Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлнэ” гэж заасан. Мөн “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Тав” дахь хэсгийн 5.1.22-т “Хууль зүйн судалгааны чанарыг шинэ түвшинд гаргаж, хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилтийг судалгаанд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ”, 5.3.6-д “Гэрч, хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгож гэрч, хохирогчийн хамгаалалтын цогц механизмыг бүрдүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ыг баримтлан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /цаашид “төсөл” гэх/ дэх зардал, ачааллыг тооцох, зардлыг багасгах санал боловсруулахад энэхүү судалгааны зорилго чиглэнэ.

Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 30

Төрөл: Бодлогын судалгаа