2019-10-15 14:56
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВАРТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ

ЭХХШтХ-аар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах асуудлыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн тусгасан. Гэсэн хэдий ч хуулийн зарим заалтууд нь ойлгомжгүй, алдаа дутагдалтай байдлаар хуульчлагдсаны улмаас практикт хэрэгжихэд хүндрэлтэй байна.

Тухайлбал, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай зохицуулалт нь практикт нэлээдгүй маргаан дагуулаад байна. Нэг талаас хуульд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл учир дутагдалтай байдлаар хуульчлагдсанаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна хэмээн үзэж байгаа бол нөгөө талаас мөрдөн шалгах ажиллагааны хугацааг өмнөх хуультай харьцуулахад богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжийг хангаж, хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн хэмээн судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна.  Түүнчлэн хэргийг прокурорт буцаах тухай зохицуулалт нь шүүхийн эрх хэмжээг хумьж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулж байна хэмээн ярилцлагын болон анкетын судалгаанд хамрагдсан мөрдөгч, прокурор, шүүгч нар үзэж байна.
Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 47

Төрөл: Бодлогын судалгаа