2019-09-17 20:22
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ

Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” болон Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “… хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийнэ” гэж заасан.

Энэхүү үндэслэл, шаардлагын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.2-т тусгагдсаны дагуу Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлын талаар судалж, тэдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг зорилоо.

Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 19

Төрөл: Бодлогын судалгаа