2019-11-17 23:45
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйлтэй үндэсний хүчин төгөлдөр хууль тогтоомж нийцэж байгаа эсэх болон тэдгээр хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ

Засгийн газраас 2016 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г баталсан. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 8 дахь хэсгийн 39-д Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйл, уг зүйлийн холбогдох тайлбартай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зохицуулсан үндэсний хүчин төгөлдөр хууль тогтоомж нийцэж байгаа эсэхэд судалгаа хийхээр төлөвлөсөн.
Энэхүү судалгааны зорилго нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн тухай зохицуулсан холбогдох хуулийн хэрэгжилтийн явц дахь хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, санал боловсруулахад оршино.

Судалгаа хийсэн огноо: 2019
Хуудас: 34

Төрөл: Бодлогын судалгаа