Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгаа

Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв

Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх зүйн бусад акт, шаардлагатай бусад асуудлаар эрх зүйн мэдээллийн сан бүрдүүлж хөтлөх, төрийн байгууллага, бусад байгууллага, иргэдэд холбогдох мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийг сонирхолтой, ойлгомжтой, хүртээмжтэй арга хэлбэрээр олон нийтэд сурталчлах, орчуулах, хэвлэн нийтлэх, хууль тогтоомжийн системчилсэн эмхтгэл, гарын авлага, баримт бичиг, бэлтгэн хэвлэж нийтэд хүргэх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг.

Тус төв нь Монгол Улсын хууль /нэмэлт, өөрчлөлтийн хамт/, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын олон улсын гэрээ, Улсын дээд шүүхийн тогтоол, яамдын сайд, агентлагийн даргын шийдвэрийг багтаасан 4200 гаруй нэгж эрх зүйн баримт бичгийн цахим мэдээллийн санг бүрдүүлж хөтлөн явуулахын зэрэгцээ Монгол Улсын хуулийн англи хэл дээрхи орчуулга 70-ыг, орос хэл дээрхи орчуулга 40 гаруйг лавлагаанд ашиглаж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актуудыг онлайн сүлжээ болон CD хэлбэрээр олон нийтэд түгээж мэргэжлийн байгууллага, хүмүүст болон олон нийтэд хүртээмжтэй нээлттэй болгон хүний эрхийг хангах, байгууллага, хувь хүмүүсийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл олгоход чиглэж ажилладаг.

Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”, “Хууль зүйн мэдээ” цахим сониныг эрхлэн гаргахаас гадна www.legalinfo.mn сайтаар дамжуулан иргэдэд хуулийг таниулан, зөвлөгөө өгч байна. Мөн иргэдэд хууль зүйн албан бус сургалтыг хийж иргэдийн эрх зүйн мэдлэгийн хүрээг тэлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Эрх зүйн албан бус сургалт

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 67 дугаар тушаалаар “Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр”, “Эрх зүйн сурталчилгааг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан “Сум, дүүрэгт эрх зүйн хөтөч /ухуулагч/-ийн ажиллах журмын дагуу эрх зүйн хөтөч /ухуулагч/ нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд иргэдийн мэдвэл зохих хууль тогтоомжийн мэдлэг олгох, онол арга зүйн зөвлөгөө өгөх болон иргэдэд хууль эрх зүй сурталчилах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын хүртээмжийг дээшлүүлэх зорилготой.

Мэдээлэл, сурталчилгааны хэрэгсэл

Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. Хууль тогтоомжийн системчлэх ажлыг хариуцан зохион байгуулах;
  2. Хууль тогтоомжийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актыг хуульд заасан хугацаанд хзвлэн нийтлэх;
  3. Хууль тогтоомжийг сурталчлах, хэрэглээнд хялбар дөхөм болгон хэвлэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, түүний системчлэлийг боловсронгуй болгох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
  4. Эрх зүйч, хуульч, хуулийн байгууллагын ажилтны мэдлэг, ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах;
  5. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд албан бус сургалтыг зохион байгуулах;
  6. Хууль тогтоомжийн төсөл болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх аргачлалын дагуу сургалтыг төрийн захиргааны төв байгууллагуудад тогтмол зохион байгуулах.

Бүрэлдэхүүн

  1. Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Энхтамир
    Утас: +976-11-315789
    И-мэйл: enkhtamir@nli.gov.mn
  2. Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн В.Оюун-Эрдэнэ
    Утас : +976-11-312825
    И-мэйл: oyunerdene@legalinstitute.mn
  3. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн зохицуулагч инженер
    Утас: +976-11-312513
  4. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн зохицуулагч програмист Х.Хөхдэймэргэн
    Утас : +976-11-312825
    И-мэйл: khuhdeimergen@legalinstitute.mn
  5. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн хянагч Д.Мөнхжаргал
    Утас: +976-11-312513
    И-мэйл: munkhjargal.d@legalinstitute.mn
  6. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл оруулагч мэргэжилтэн Б.Хулан
    Утас: +976-11-312513
    И-мэйл: khulan@legalinstitute.mn
  7. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл оруулагч мэргэжилтэн Ө.Баасансүрэн
    Утас: +976-11-312513
    И-мэйл: baasansuren@legalinstitute.mn
  8. Эрх зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Дэлгэрбаяр
    Утас: +976-11-312513
    И-мэйл: delgerbayar@legalinstitute.mn
  9. Эрх зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн П.Сугар
    Утас: +976-11-312513
    И-мэйл: sugar@legalinstitute.mn
  10. Эрх зүйн хөтөч цахим сангийн мэдээллийн ажилтан Г.Ганбилэг
    Утас: +976-11-312513
    И-мэйл: ganbileg@legalinstitute.mn

Хууль зүйн мэдээ сонин

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль зүйн мэдээ” сонин нь хууль зүйн салбарын анхны хэвлэл юм. Тус сонин нь хууль зүйн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль зүйн үйл ажиллагааг олон нийтэд зөв ойлгуулж, мэдээ мэдээлэл түгээдэг. Мөн Хууль зүйн яамны баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэл болон түүний харьяа агентлаг байгууллагуудын шинэтгэлийн үйл явц, үр дүнгийн тухай мэдээлэл хүргэдэг. Тус сонин 2014 оноос эхлэн цахим хувилбарт шилжээд байна.

“Хууль зүйн мэдээ” сонины дугаар бүрт хууль тогтоомжийн мэдээ мэдээлэл, цаг үеийн сурвалжлага болон хууль зүйн салбарын холбогдох мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага тогтмол нийтлэгддэг. Түүнчлэн хууль зүйн зөвлөгөө, хуулийн товч тайлбар, хууль зүйн танин мэдэхүйн мэдээлэл өгдөг бөгөөд тус сонин нь сард нэг удаагийн давтамжтайгаар гардаг.

Хэрэв “Хууль зүйн мэдээ” сонинг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй хүлээн авах бол delgerbayar@legalinstitute.mn хаягт өөрийн и-мэйл хаягийг илгээж, дугаар бүрийг унших боломжтой.

Журам